“Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатарыг нэр бүхий улстөрчдийг тагнаж, чагнасан, бичлэг задалсан гэх мэдээллийг үнэн мөнийг нь тогтоолгохоор тухайн үед ТЕГ-т хандсан байгаа.
Энэ талаар Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү "Найруулагч Б.Баатарын гаргасан гомдлын дагуу Тагнуулын байгууллага дээр бичлэг алдагдсан асуудлаар хэрэг бүртгэлт нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Тухайн бичлэгийг гүйцэтгэх ажлын шугамаар олж авсан байх магадлалтайг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Хэрэгт холбогдуулаад хэд хэдэн хүнийг шалгаж байна. ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг дуудсан. Одоогоор ирж мэдүүлэг өгөөгүй байна. Хоёр удаа дуудсан. Гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шүүх эцэслэн шийднэ" гэжээ.
Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс олон нийтэд ил болгосон баримт
Үйл явдлын утсыг он цагийн дарааллаар нь хөөж үзвэл:
-2014 онд Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн хасагдсан хэсгийг захиалсан УИХ-ын гишүүн хэн байв гэдэг анхаарал татаж байна.
-“2014 оны арванхоёрдугаар сарын 8. Тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурц нь УИХ-ын нэгэн гишүүнтэй уулзаж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн талаар ярилцсан.
-2014 оны арванхоёрдугаар сарын 10-15. ТЕГ-ын дарга Б.Хурц “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Н.Энхбаяр оролцсон дугаарын хасагдсан хэсгийг олж ирэх үүргийг тусгай мэргэжлийн албан хаагч нартаа өгчээ.
-2014 оны арванхоёрдугаар сарын 23-25. ТЕГ-ын тусгай мэргэжлийн алба хаагч нар нь “Hero entertainment” студийн ажлын байранд тусгай ажиллагаа явуулж, дээрх хасагдсан бичлэгийг хакердаж авсан.
-2015 оны нэгдүгээр сарын 6. Тусгай мэргэжлийн ажилтнууд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хасагдсан бичлэгийг ТЕГ-ын дарга Б.Хурцад хүлээлгэж өгсөн.
-2016 оны нэгдүгээр сарын 9. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хасагдсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
-2016 оны нэгдүгээр сарын 11. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар алдагдсан бичлэгийн талаар хэвлэлийн хурал хийв.
-2017 оны долдугаар сар. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх нар тэр жилийн баяр наадмын өмнө утсаар ярьсан.
Энэ бичлэгийг ТЕГ-ын ажилтан М гэгч нь хуулбарлаж, тус газрын дарга Б.Хурцад өгсөн.
2017 оны наймдугаар сарын 16. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх нарын утсаар ярьсан бичлэг олон нийтийн сүлжээнд дэлгэгдсэн” гэжээ.
0 0
Найруулагч Б.Баатарын гомдлын дагуу Тагнуулын байгууллагаас Б.Хурцыг хоёр удаа дуудсан ч очоогүй байна |
|