Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар БНХАУ-ын Синофарм вакциныг хийлгэжээ

2021-03-10,   446

Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын БНХАУ-ын Синофарм вакциныг Шадар сайд С. Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар хийлгэлээ.

Өнгөрсөн сарын 23-ны өдрөөс буюу дархлаажуулалт эхэлснээс хойш  өнөөдрийн байдлаар нийт 26 мянга гаруй иргэнийг коронавируст халдварын эсрэг вакцинд хамруулаад байна.

Өнөөдрөөс Хил хамгаалах, Улаанбаатар цахилгаан түгээх, эрүүл мэндийн салбар, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж эхэллээ.

Сонирхуулахад, БНХАУ-ын “Синофарм” вакцинуудыг одоогоор ДЭМБ яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрөөгүй байгаа юм. "Синофарм вакцины хувьд энэ сарын эхээр зөвшөөрөл нь олгогдох мэдээлэлтэй бий.


Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар БНХАУ-ын Синофарм вакциныг хийлгэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0