HOWO машины чиргүүл салж, 13 настай охины амь насыг хохироожээ

2021-03-19,   380

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021.03.08-11-ний өдрүүдэд нийт 712 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 502 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг 1 хүн амиа алджээ. 
 
 Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, 2021.03.15-ны өдөр  13.00 цагийн орчимд Архангай аймаг Эрдэнэбулган сум 3-р баг Хөгжим драмын хойд зам /аймгийн төвд/ асфальтан замд Howo маркийн автомашины чиргүүл салж, явган зорчигч 13 настай, эмэгтэйг мөргөж, амь насыг хохироожээ. 
 
 Иймд жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

0 0
HOWO машины чиргүүл салж, 13 настай охины амь насыг хохироожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0