Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрт ажиллана гэсэн гадаадын иргэд Баян-Өлгий аймагт алтны уурхайд ажиллаж байна

2021-03-19,   483

Гадаад Иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр гадаадын иргэдийн визийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 
 
Тэрбээр энэ үеэр "Гадаадаас ирсэн ажиллах хүчин тухайн газар нутагтаа байрлахгүй, ирсэн зорилгынхоо дагуу үйл ажиллагаагаа явуулахгүй байна. Тухайлбал,  Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрт ажиллана гэсэн гадаадын иргэд Баян-Өлгий аймагт алтны уурхайд ажиллаад явж байх жишээтэй. Үлдсэн 12 хүн нь Тэрэлжийн барилга дээр ажиллана гэсэн боловч тэндээ байхгүй. Дундговь аймгийн Гурвансайхан суманд уурхайд ажиллана гэсэн иргэд Улаанбаатар хотын ХУД-ын самрын үйлдвэрт ажиллаж байна. Энэ мэтчилэн оруулж ирсэн ажиллах хүчнээ аж ахуй нэгжүүд хянаж чадахгүй байгаа зөрчил цөөнгүй байна" гэлээ.

0 0
Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрт ажиллана гэсэн гадаадын иргэд Баян-Өлгий аймагт алтны уурхайд ажиллаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0