Покер тоглосон гэх Б.Сүхбаатар тайлбар өглөө

2021-03-19,   404

Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч Ж.Сүхбаатар онлайн покер тоглоод сууж байгаа нь нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байгаа. 

Тэрбээр энэ зургийнхаа талаар "Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд миний бие эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөө авч түр завсарласан байгаа. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж энэ хугацаанд их ч зүйлийг үзэж, олон ч хүний мөн чанарыг таньсан амаргүй цаг хугацааг туулж байна.

 

Биеийн байдал харьцангуй тогтворжиж ажилдаа орох сургаар 2 жилийн өмнө хурал эхлэхгүй хэдэн цагаар хоосон зааланд хүлээж суух үед авсан зургаа сошиалд нийтэлж, хэвлэл мэдээллийн сайтуудад төлбөр төлж гарган хуурамч аккаунтуудаар шүлсээ үсчүүлэн харлуулах оролдого хийж байгаад маш их харамсаж байна.

Хэдий миний биеийн байдал тааруу байгаа ч гэсэн аль болох хурал зөвлөгөөнүүддээ цахимаар оролцож, яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай төслүүд, ажлын хэсгийн хурлуудаа хойшлуулалгүй явуулахыг хичээж байна. Цаашид ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА!!! Бидэнд Нийслэл Улаанбаатар хотынхоо иргэд, оршин суугчдын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага бий. Сошиалаар бус хөрсөн дээрээ ажилламаар байна" гэлээ. 

 


0 0
Покер тоглосон гэх Б.Сүхбаатар тайлбар өглөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0