Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирлаар Анагаах ухааны доктор, дэд профессор Л.Баттөрийг томилжээ. Түүний хувьд өнгөрсөн оноос АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан юм.
Үүнээс өмнө Төрийн тусгай албаны эмнэлгийн захирлаар дөрвөн жил ажилласан.
Намтар
2001-2003 онд ЭМШУИС-ийн Эмгэг физиологийн тэнхимд магистрын зэрэг хамгаалаад, анагаах ухааны боловсрол судлалын салбарт хүчин зүтгэсэн.
2005-2009 онд Япон улсын Токушима Их Сургуульд АУ-ны докторын зэрэг хамгаалсан.
2008-2010 онд ЭМШУИС-ийн Эрүүл физиологийн тэнхимийн багш, тэнхимийн эрхлэгчийн /2009-2010 он/ албыг хашиж байсан. “Ач” АУДС-ийн Сургалтын албаны дарга,
2010 онд дэд профессор цолтон хүртсэн
. Олон улсын нийгэмлэгийн гишүүнчлэл: American Physiology Society, American College of Allergy Asthma and Immunology, World Allergy Organization, European Academy of Allergology and Clinical Immunology, Монголын Харшил Судлалын Нийгэмлэгийн гишүүн.
0 0
ХӨСҮТ-ийн захирлаар Л.Баттөрийг томилжээ |
|