Нүхэнд жорлонд унасан хүүхдийн биеийн байдал хэвийн байна

2021-03-20,   362

Архангай аймгийн Тариат сумын эмнэлэгт амаржихаар хэвтсэн тулгар эх нүхэн жорлонд бие засах үед хүүхэд нь төржээ. Анхны хүүхдээ тээсэн ээж хүүхдээ барьж авч амжалгүй доош алдсан байна. Нярай гурван метр гүн жорлонд унажээ. Сумын эмнэлгийн асрагч яаралтай тусламж дуудан хэсгийн төлөөлөгч шуурхай ажиллан дөнгөж төрсөн нярайг аварсан байна. Нярай 3.2 кг жинтэй төржээ. Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал хэвийн байна.
0 0
Нүхэнд жорлонд унасан хүүхдийн биеийн байдал хэвийн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0