ХСҮТ жижиг мэс ажилбаруудын ЭМД-аар хийдэг болжээ

2021-03-20,   434

Хавдар судлалын үндэсний төв жижиг мэс ажилбаруудыг ЭМД-аар хийдэг боллоо.Тодруулбал, иргэдээсс төлбөр гарахгүйгээр хавдрын жижиг мэс ажилбарыг өдөрт нь хийх юм. ХСҮТ-д хорт хавдрын томоохон мэс заслуудаас гадна оношилгооны зорилгоор мэс ажилбарууд хийх, эд эсийн шинжилгээ авах, төрөл бүрийн хоргүй үүсвэрүүд тухайлбал үү, мэнгэ, ургацаг авахуулах зэрэг тохиолдолд зориулалтын өрөө тасалгаа байхгүйгээс энэ төрлийн тусламж үйлчилгээг хагалгааны өрөөний цаг боломжид тааруулан маш хязгаарлагдмал хүрээнд хийж байсан. юм. Мөн хорт хавдрын оношгүй тохиолдолд дээрх тусламж үйлчилгээг иргэд төлбөртэйгээр авч байсан юм. Тиймээс тус төвийнхөн Өдрийн мэс ажилбарын хэсгийг байгуулан тохижуулж энэ сарын 18-аас тусламж үйлчилгээгээ хүргэж эхэлсэн байна. Мөн өдрийн мэс ажилбарууд ЭМД-д хамрагдсан тул иргэд хортой ба хоргүй хавдар ялгаагүй үнэ төлбөргүйгээр тусламж үйлчилгээг авах боломж бүрджээ.
0 0
ХСҮТ жижиг мэс ажилбаруудын ЭМД-аар хийдэг болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0