“Энхсаран” сувилалд халдвар хамгааллын журам зөрчиж, дотоодод халдвар тархах эсрдэлийг тооцоололгүй хариуцлагагүй ажилласан нийт 13 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллаглагчаар татлаа

2021-03-21,   436

Дотоодод халдвар алдсантай холбогдуулан тухайн үед ажиллаж байсан эмч, онцгойгийн алба хаагчид болох 13 хүнийг яллагдагчаар татлаа  Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байгаад гарсан ачаа тээврийн жолоочоос халдвар илэрснээр манай улс дотооддоо халдвар алдсан. Мөн тус сувилалд хяналт муу байсан төдийгүй жолооч нар өрөө хэсэж байсныг тогтоосон байдаг.
 
Тэгвэл “Энхсаран” сувилалд халдвар хамгааллын журам зөрчиж, дотоодод халдвар тархах эсрдэлийг тооцоололгүй хариуцлагагүй ажилласан нийт 13 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллаглагчаар татсан талаарх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ. Тэрээр “Уг хэрэгтэй холбогдуулж 13 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт хүргүүлээд байна. Эдгээр нь Энэтхэг, БНСУ, ОХУ-аас ирсэн иргэд, тээврийн жолооч нарыг нэг байранд байлгаж ЭМЯ-ны сайдын баталсан тушаал, журам холбогдох заалтуудыг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр тухайн үед ЭМЯ-ны удирдлагаар ажиллаж байсан болон УОК-ын удирдлага, Онцгой байдлын алба хаагч, Энхсаран сувилалын удирдлага, эмч нийт 6 хүнд холбогдуулан Монгол Улсын эрүүгийн хуулийн 23.5.1 хэсэг буюу хайнга хандах, албан тушаал, хууль, захиргааны хэм хэмжээ албан үүргээ биелүүлээгүй улмаас их хэмжээний хохирол учирсан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн байна.
 
Мөн тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан иргэдээс дураараа байраа солих, бусдын өрөөгөөр хэсэх, амны хаалтаа зүүхгүй байх зэрэг тусгаарлах байрны дэглэм журмыг зөрчсөн нийт таван иргэнийг  Монгол Улсын эрүүгийн хуулийн 15.6.1 хэсэгт буюу бусдын амь насанд аюул учруулж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн. Мөн Энхсаран сувилалтай холбоотой хоёр иргэн тусгаарлалтад байсан иргэдийг өдөөн турхирч эмх замбараагүй байдал үүсгэсэн асуудал гарсан. Уг хоёр иргэнд 15.6.1 хэсэгт заасанчлан яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргэсэн" гэв.

0 0
 “Энхсаран” сувилалд халдвар хамгааллын журам зөрчиж, дотоодод халдвар тархах эсрдэлийг тооцоололгүй хариуцлагагүй ажилласан нийт 13 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллаглагчаар татлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0