Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцинаас болж нэг иргэн нас барсан гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр үгүйсгэлээ.
Нийгмийн сүлжээнд өчигдрөөс эхлэн вакцин хийлгэсний улмаас нэг иргэн амиа алдсан тул вакцин хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа талаар мэдээлэлдээ : “Өнөөдрийн байдлаар вакцины хариу урвалаас болж хүндрэл гарсан мэдээлэл байхгүй. Нэг иргэн нас барсан гэх мэдээлэл худал. Одоогоор бүртгэсэн тохиолдол байхгүй байна. Мэдээллийг шалгаж нягталж байан” гэдгийг хэлээд иргэдийг худал мэдээлэлд автахгүй байхыг хүслээ.
0 0
Б.Ууганбаяр: Вакцинаас болж хүн нас барсан тохиолдол гараагүй |
|