УОК өнөөдөр хуралдаж, хөл хорио тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргана

2021-03-22,   455

УОК өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан хөл хорио тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах юм.
 
Өнөөдрийн байдлаар өдөрт 120-170 хүнээс коронавирус илэрч, халдварын тоо нэмэгдсээр байна. Ийнхүү халдварын  тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан хатуу хөл хорио тогтоох шаардлага үүсээд байгаа юм. Энэ талаар Засгийн газрын ХМОНХ албаны дарга Ц.Ганзориг " Улсын онцгой комиссын тооцоолсноор өдөрт халдварын тоо 200-гаас дээш гарвал Улаан түвшин рүү шилжиж, хөдөлгөөнийг 80-90 хувиар хязгаарлаж, бүх нийтийн хөл хорио тогтоохоос өөр сонголтгүй" хэмээн мэдэгдсэн билээ.

0 0
УОК өнөөдөр хуралдаж, хөл хорио тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0