Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдийг мөргөж амийг нь хохироожээ

2021-03-22,   397

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021.03.20-21-ний өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 237 дуудлага мэдээлэл иржээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь эрсэдсэн байна. 

 Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 2021.03.21-ний өдрийн 14.00 цагийн орчимд СХД-ийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам, “Мишээл” эмнэлгийн зүүн замд суудлын автомашины жолооч, явган зорчигч, бага насны хүүхдийг мөргөж амийг хохироосон

 2021.03.21-ний өдөр 11.00 цагийн орчимд Төв аймаг Баян сум Цавчир 3-р баг “Мушгиа” гэх газар  /сумын төвөөс хойш 8км/ шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч амиа алдсан байна.

 


0 0
Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдийг мөргөж амийг нь хохироожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0