Соёлын сайд давуу эрхээ ашиглаж, музейн үзмэрүүдийг телевизийн байранд аваачсан уу?

2021-03-22,   523

Тангараг өргөхөөсөө эхлэн нийгмийн сүлжээнд шүүмжлэлд өртөж эхэлсэн нэгэн бол Соёлын сайд Ч.Номин. Хамгийн сүүлд гэхэд музейн үзмэрүүдийг "зөөвөрлөсөн" гэх асуудал нь шүүмжлэл дагуулж байна. Ч.Номин сайдыг  "Монгол HD" ТВ гуравдугаар сарын 18-ны өдөр буюу Монгол Улсын зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ой өдөр телевизийн эфиртээ эртний түүхэн үзмэрүүдийг авчирсан нь олны шүүмжийг дагуулсан. Монгол Цэргийн музейн үзмэрүүдийг "өглөө" хөтөлбөрийнхөө эфирт авчирсан байв.

Үүнд Монгол Цэргийн жанжин Д.Сүхбаатарын хувцас хэрэглэл, малгай, дээл, хоёр уран зураг зэрэг 11 төрлийн зүйлс багтсан байсан юм. Эдгээр үзмэрүүд нь 1920 оны эд зүйлс билээ. Энэ талаар "Монгол цэргийн музей"-н Мэргэжлийн албаны дарга, эрдэм шинжилгээний ажилтан А.Ганганчимэг "Д.Сүхбаатар жанжины эд өлгийн зүйлсийг үзэгчдэд харуулах, танин мэдүүлэх зорилготой телевизийн эфирт дэлгэн үзүүлсэн" гэж тайлбарлаж байгаа юм. Мөн тухайн үзмэрүүдийг холбогдох албан тушаалтнаас хүсэлт тавьж зөөвөрлөсөн гэдгээ ч илэрхийлсэн байв. 

Соёлын сайд Ч.Номин өөрийн давуу эрхээ ашиглан Монголын түүхийн үнэт зүйлсийг зөөвөрлөж, хээв нэг телевизийн эфиртээ авчирсан явдал Соёлын сайдад бас нэг хар толбо үлдээх дөхлөө. 

Тухайн музейн үзмэрүүдийг зөөж, зөөвөрлөх эрхтэй эсэхийг хуульч Б.Батжаргалаас тодрууллаа. 

Тэрбээр "Соёлын өвийг эзэмших, ашиглах, өмчлөх хуулийн хүрээнд 32.1.1. Өмчлөгчтэй тохиролцсоны дагуу нийтэд дэлгэн үзүүлэх, сурталчлах, үзэсгэлэнд оролцуулах, түүнээс олсон орлогын тодорхой хувийг авах;

32.1.2.Ангилал, зэрэглэлийг харгалзан холбогдох журмын дагуу тэдгээрийг түр солилцох, түрээслэх, худалдаж авч болно хэмээн заасан байдаг" гэлээ.

Мөн хуульч С.Минжирмаагаас дахин тодруулахад дээрх хуулийн заалтыг хэлсэн ба зөөж, зөөвөрлөхөд ямар нэг асуудал үүсээгүй тохиолдолд хэвлэл мэдээллийнхэн соён гэгээрүүлэх үүрэгтэй гэдгийг тодотгосон юм.


0 0
Соёлын сайд давуу эрхээ ашиглаж, музейн үзмэрүүдийг телевизийн байранд аваачсан уу?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0