Дуучин Д.Болдыг сураггүй болсон талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Эрэн сурвалжлах үйл ажиллагаа нь иргэний гомдол, шүүхийн захирамж, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлах зэрэг зүйлээр Цагдаагийн байгууллагаас хуулиар хүлээсэн үүргийн дагуу зохион байгуулдаг. Дуучин Д.Болдын хувьд Хан-Уул дүүргийн шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй учир цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлах ажлыг даалгасан. Журмын дагуу шүүхээс тухайн хариуцагчийг оршин суугаа хаягтаа байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулдаг. Энэ дагуу Хан-Уул дүүргийн шүүхээс цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлахыг даалгасан. Энэ асуудалтай холбоотой дуучин Д.Болд ирж уулзсан учир эрэн сурвалжлах ажлыг зогсоосог" гэсэн. Тэгвэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс "Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчит ААТҮГ-аас гэрэээний төлбөр гаргуулах маргаанд хариуцагчаар Д.Болдын нэр дээрх Эм Ди Өү ХХК татаж нэхэмжлэл гаргасан боловч байгууллагын байрлах хаяг тодорхойгүй улмаас шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Үүний дараа Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчит ААТҮГ-аас Эм Ди Өү ХХК-ийн хаягийг олох боломжгүй байгаа учир хуульд заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлтийг тухайн шүүхэд гаргасныг шүүх 2020.05.01-өдөр Эм Ди Өү ХХК-ийг эрэн сурвалжилж шийдвэрлэсэн"гэлээ. 0 0
Дуучин Д.Болдын нэр дээрх Эм Ди Өү ХХК-ийг хариуцагчаар татаж, эрэн сурвалжилж байна |
|