Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2021.03.22 /боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу Дээд шүүхээс нэр дэвшин томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн гишүүний хоёр орон тоонд нэр дэвшигчийг санал болгох асуудлыг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр 18 иргэн материалаа ирүүлснээс 3 нэр дэвшигч нэрээ татаж, 2 нэр дэвшигчийг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, үлдсэн 13 нэр дэвшигч дээр санал хураалт явагдав. Хуралдаанаас нийт шүүгчийн олонхийн санал авсан Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд санал болгож, Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нийт шүүгчийн олонхийн санал авсан нэр дэвшигч гараагүй тул Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэй зарлаж хэлэлцэнэ. Жуужаагийн Эрдэнэбулган намтар МУИС-ийн НУФ-ийн хуулийн ангийг зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д Хууль зүйн докторын зэрэг хамгаалсан. Дундговь аймгийн шүүхэд зарлага, нарийн бичгийн дарга, МУИС-ийн Хууль зүйн сургуульд Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, дэд профессор, Сургалтын албаны эрхлэгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал 0 0
Дээд шүүхээс Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгов |
|