Нийслэл Улаанбаатар хотоос Булган аймгийн Могод суманд очсон 3 иргэний нэг нь коронавируст халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдсан байна. Тус иргэд энэ сарын 21 –ны өдөр өглөө 10:00 цагийн орчим Могод суманд очоод бөгөөд мөн өдрийн орой 22:00 цагт Улаанбаатар хот руу буцсан байна. Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн ОК-ын шуурхай штаб яаралтай горимоор хуралдаж Хариу арга хэмжээний 1 дүгээр багийг Могод суманд томилон ажиллуулж байна. Тус хариу арга хэмжээний баг нийслэл Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн зорчсон маршрут, уулзсан иргэд, үйлчлүүлсэн дэлгүүр зэрэг ойрын хавьтал болох иргэдийн мэдээллийг тандан сумаас орж гарах хөдөлгөөнийг бүрэн хааж, ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. 0 0
Улаанбаатараас Булган аймгийн Могод суманд очоод, буцсан нэг иргэн коронавируст халдвартай нь батлагджээ |
|