Дархан-Уул аймагт коронавируст халдварын гурван тохиолдол батлагдсан байна.
Тодруулбал, Дархан сумаас 1 иргэн, Шарын гол сумаас 2 иргэний PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ. Тухайн иргэн Өвөрхангай аймагт сувилалд хэвтэж байгаад энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймагт ирсэн 17 иргэн байгаагаас 3 иргэнээс ийнхүү халдвар илэрсэн байна.
Эдгээр 17 иргэний 3 нь Дархан суманд, 14 нь Шарын гол суманд тусгаарлагдаж байгааг АОК-оос мэдээллээ.
Үүнтэй холбоотойгоор Шарын гол сумаас орох, гарах хөдөлгөөн хязгаарлагдахаас гадна тус сумын хэмжээнд хэд хэдэн үйл ажиллагаа хаагдахаар болжээ.
0 0
Дархан уул аймагт коронавируст халдварын гурван тохиолдол бүртгэгдлээ |
|