Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн 137-ын 8 км гэдэг газар суудлын автомашин ачаа тээврийн галт тэргэнд мөргүүлсэн осол энэ сарын 22-нд гарсан байна.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан 07:46 цагт очиж тус аймгийн Дархан сумын харьяат иргэн О /63 настай, эмэгтэй/ “Тоёота Фиелдэр” загварын суудлын автомашинтай Ховд аймгийн Үенч сумаас Дархан-Уул аймгийн Дархан сумын чиглэлд зорчин яваад “137-ын 8 км” гэдэг газар төмөр замын хамгаалалтын баганын зурвасыг мөргөн орсоноос ачаа тээврийн галт тэргэнд мөргүүлж автомашины бензин асгарсан байсныг аюулгүй болгон Дархан-Уул аймгийн мэргэжлийн ангийн /16 тн/ өргөгч автомашинтай 2:26 цаг ажиллаж төмөр замын бүсээс гаргасан. Ослын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүйг албаныхан мэдээлж байна.
0 0
Суудлын автомашин ачаа тээврийн галт тэргэнд мөргүүлжээ |
|