Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжинд байшингийн дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 20:35 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Улмаар нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 5 км замыг туулан 20:45 цагт очиж 1 дүгээр гудамжны 4 давхар нийтийн байрны дээврээс Баянзүрх дүүргийн иргэн Л нь найз залуутайгаа муудалцаж амиа хорлох үйлдэл хийх гэж байсныг 15 минут ажиллаж аварч буулган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгчээ.
0 0
Найз залуутайгаа муудалцсанаас үүдэн амиа хорлохыг завджээ |
|