"Гранд мед" эмнэлгийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж хохирсон хүүхэдтэй холбоотой шүүхийн маргаан хоёр жил орчим үргэлжилж, долоо хоногийн өмнө буюу энэ сарын 16-нд шүүх хуралдаан болжээ.
Сануулахад, 2015 онд иргэн А-гийн долоон настай хүү Х тоглож байгаад хөлөө гэмтээсэн байдаг. Түүний хувьд БНХАУ-д дунд чөмгөө хадуулж, Монгол ирээд "Гранд мед" эмнэлэгт хяналтад орсон бөгөөд тус эмнэлэгт дахин хагалгаанд ороход хүүхдийн хөлний өсөлтийн зоныг хугалж гэмтээсэн болох нь гэмтэл согог судлалын салбар зөвлөлийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Энэхүү алдаатай эмчилгээнээс үүдсэн маргааш хоёр жилийн турш үргэлжилсний эцэст "Гранд мед" эмнэлгийн захирал, эрхлэгчдийн зүгээс буруугаа хүлээн зөвшөөрч, хүүгийн ээж иргэн А-тэй эвлэрлийн гэрээ байгуулж, Х хүүгийн хөлийг эмчилж хийж өгөхөөр болжээ.
Ийнхүү "Гранд мед" эмнэлгийнхэн өөрсдийнх нь буруу байсан ч шүүхийн шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдаж, эцэст шүүхийн шийдвэр ээж хүү хоёрын талд гарсан нь энэ юм.
0 0
"Гранд мед" эмнэлгийнхэн алдаа гаргасныг шүүх тогтоолоо |
|