AIBA буюу Олон улсын боксын холбоо өнөөдөр Монголын боксын холбоонд баярын захидал ирүүлсэн байна.
Уг захидалд "Бээжин-2008" зуны ХХIX олимпийн наадмын аварга, Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчны Энхбатын Бадар-Ууганыг Олон улсын боксын холбооны дэргэдэх "Аваргууд ба алдартнууд" комиссын гишүүнээр сонгогдсоныг мэдэгджээ.
Олимпийн аварга Э.Бадар-Ууган тус комиссын гишүүн болсноор Монгол Улсаас анх удаа Олон улсын боксын холбооны комиссын гишүүнээр сонгогдсон тохиолдол болж байгаа юм.
0 0
Э.Бадар-Ууган Олон улсын боксын холбооны комиссын гишүүнээр сонгогджээ |
|