Б.Жагар: Залуучуудыг Монголбанкны хар жагсаалтаас гаргахгүй бол Монгол Улсад цуст хувьсгал гарна

2021-03-23,   542

Монголын Залуучуудын Холбооноос Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу түүхтэй иргэдийн мэдээллийг 1 удаа арилгуулах саналыг гарган Монгол банканд энэхүү саналаа удаа дараа хүргүүлсэн. Гэвч Монгол банкнаас ямар ч хариу өгөөгүй учир өнөөөдөр /2021.03.23/ 12:00 цагт Монгол банкны гадна албан шаардлагынхаа хариуг нэхэж тайван жагсаал хийсэн юм. Энэ үеэр иргэн Б.Жагар "Залуучуудыг Монголбанкны хар жагсаалтаас гаргахгүй бол Монгол Улсад цуст хувьсгал гарна. Өнөөдөр бид Дэнжийн 1000 мах гурил цуглуулахын тулд амьдарч байгаа юм уу? Ийм өлөн зэлмэн амьдралаас татгалзах хэрэгтэй байна. Олон улсын жишигт хүрсэн хөгжилтэй 30 орны нэг болж амьдармаар байна" гэлээ.


0 0
Б.Жагар: Залуучуудыг Монголбанкны хар жагсаалтаас гаргахгүй бол Монгол Улсад цуст хувьсгал гарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0