"Төрсөн эцэг нь хоёр нас 6 сартай охиноо хүчирхийлсэн, хүүхдийг маань 108 төв рүү аваад явчихлаа" гэх мэдээллийн дагуу сайтын сурвалжлах баг охины ээжтэй уулзаж, ярилцлага хийсэн юм. Охины ээжийн хувьд дөрвөн жилийн өмнө нөхөртэйгээ танилцсан, хоёр хүүхэдтэй. Өнгөрсөн 2020 оны намраас охин нь ээждээ аавынхаа ёс бус үйлдлүүдийн талаар ярьж эхэлсэн байна. Иймээс охины ээж цагдаагийн байгууллагад хандсан боловч үр дүнд хүрээгүй өдийг хүрчээ. Энэ талаар охины ээж "Охин анх 2020 оны наймдугаар сарын 29-нд анх "Аав миний бөгсийг илээд байсан" гэхээр нь тоогоогүй гэтэл дахиад "аав боожгоогоо гаргачихаад миний бөгсийг илээд байсан гээд бөгс рүү заагаад бандаашныхаа завсараар хуруугаа хийгээд үзүүлсэн. Тэгэхээр нь аав руу нь хэлсэн чинь "Чи намайг гүтгэх гэлээ" гээд хүлээж аваагүй. намайг сэтгэцийн өвчтэй гэж бүгдэд ойлгуулдаг. Хүүхдийг маань 108 аваад явсан холбогдож чадахгүй байна. Анх цагдаад хандахад Шүүх шинжилгээний үндэсний төвд ханд гэсэн. Шүүх шинжилгээний газар очиход охин хальс урагдалтай гэсэн" гэсэн мэдээллийг өгсөн юм. Ээжийн хувьд одоогоор сэтгэл санааны хямралд орсон байдалтай байгаа бөгөөд хамгаалах байранд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Видеог эндээс үзнэ үү?
0 0Төрсөн эцэг нь хоёр нас 6 сартай охиноо хүчирхийлдэг байсан уу? |
|