Ахтайгаа гарцаар гарч яваад харамсалтайгаар нас барсан осол өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд г Яармагийн эмнэлэгийн хойд замд гарсан. Тухайн үед BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Б, О нарыг мөргөсөн бөгөөд ослын улмаас есөн настай эрэгтэй О гэмтэж, таван настай эмэгтэй Б-ийн амь нас хохирсон юм.
Улмаар жолооч 39 настай Б-д цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд уг хэрэгтэй холбоотой шүүх хурал товлогдсон байна.
Эх сурвалжийн мэдээллээр амиа алдсан охины ээжийг хүүхдээ хараа хяналтгүй явуулсан шалтгаанаар 100 мянган төгрөгөөр торгосон байна.
Мөн шалгалтын явцад жолооч согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон бөгөөд жолоочийн хайхрамжгүй байдлаас үүдсэн осол гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Мөн 5 настай охин автомашинд дайруулж амиа алдахад ХҮН-ын сурталчилгааны самбар нөлөөлсөн эсэх асуудлаар шалгалт явуулж нөлөөлөөгүй гэх дүгнэлтийг гаргасан байна.
0 0
Таван настай охин автомашинд дайруулж амиа алдсан хэргийн шүүх хурал өнөөдөр болно |
|