Сэлэнгэ аймаг Улаанбаатар хот болон халдварын голомт бүхий орон нутгаас ирэх иргэдийн ирэх хөдөлгөөнийг түр хориглов

2021-03-11,   370

Улсын хэмжээнд аймаг, хот хоорондын иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдээд буй. Иймээс халдварын голомтот бүс нутгаас Мандал суманд зорчсон иргэнээс халдварын тохиолдол бүртгэгдсэн, шинжилгээний хариу гарахаас өмнө аймаг, орон нутаг руу хөдөлгөөн үйлдэх зөрчил гарсан зэрэг үүссэн нөхцөл байдлыг аймгийн Онцгой комиссын XII хуралдаанаар хэлэлцээд коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хот болон халдварын голомт бүхий орон нутгаас ирэх иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр өглөөний 06:00 цагаас энэ сарын 14-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд түр хязгаарлахаар шийдвэрлэсэн байна. 

Харин эрүүл бүс нутгаас болон аймаг дотроо зорчиж буй иргэдийг эрүүл мэндийн асуумж, нэвтрэх зөвшөөрлийг үндэслэн, бүртгэл судалгаа хийж нэвтрүүлэхийг сумдын Онцгой комисст, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан харилцаа холбоо, эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх үйл ажиллагаа, хүнс хангамж (тээвэрлэлт, түгээлт), шатахуун түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт, оршуулгын үйл ажиллагааны хөдөлгөөн үйлдэхийг тус тус зөвшөөрлөө.


Сэлэнгэ аймаг Улаанбаатар хот болон халдварын голомт бүхий орон нутгаас ирэх иргэдийн ирэх хөдөлгөөнийг түр хориглов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0