Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны “Задгай”-д дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байгаа тухай дуудлагыг 03.23-ны өдрийн 11:51 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Улмаар нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 9.5 км зам туулан 12:06 цагт очиж удаж муудсан /нэр, хаяг тодорхойгүй/ 50 орчим настай эрэгтэй хүний цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
0 0
Дулааны шугамнаас удаж муудсан, 50 орчим насны эрэгтэйн цогцос олджээ |
|