Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Бурхант”-ын 5 дугаар гудамжинд малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 18:12 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 18 км зам туулан 18:35 цагт очиход тус иргэн О-ийн 7х7 метрийн хэмжээтэй малын саравч, 7х7 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраажээ.
Уг гал түймэрт 5 адуу өртөж хорогдсон.
0 0
"Өлзийт" хороонд малын хашаа шатаж, таван адуу хорогджээ |
|