Сүхбаатарын талбайд өөрийгөө шатааж, амиа егүүтгэсэн Э-д холбогдох хэргийг хаах санал гаргажээ

2021-03-24,   497

Өнгөрсөн хоёрдугаар сарын 3-ны өдрийн 13:33 цагт Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөр дээрээ шатахуун асгаж амиа егүүтгэсэн ноцтой хэрэг гарсан.  Амиа егүүтгэсэн иргэний хувьд  Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай 1987 онд төрсөн 34 настай Э гэх хүн байсан юм. 
 
Тэгвэл тухайн иргэн яагаад ийм алхам хийснийг нь ар гэр болон холбогдох хүмүүсээс тодруулан шалгасны эцэст хэргийг хаах саналыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс харьяалах дүүргийн Прокурорын газарт гаргах болсныг эх сурвалжууд мэдээлжээ. Тодруулбал, хэд хэдэн шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтад тулгуурлан хэргийг хаах санал гаргаж байгаа ажээ.

0 0
Сүхбаатарын талбайд өөрийгөө шатааж, амиа егүүтгэсэн Э-д холбогдох хэргийг хаах санал гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0