Олимпын хорооны томилолтоор УБ хотоос Баянхонгор аймгаар дамжин 3 сарын 23-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд ирсэн 5 иргэнээс 3 иргэний түргэвчилсэн оношлуурын хариу "Тод эeрэг" гарчээ. Эдгээр иргэд өчигдөр Завхан буудалд байрласан бөгөөд "Загасан нүд" рeсторан, Усан бассейны саун, караокeд орсон байна.
Дээрх иргэдийн хавьтлыг тогтоох зорилгоор Улиастай суманд 2021 оны 3 сарын 24-ний өдрийн 14:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн хавьтлуудыг тогтоож, шинжилгээний хариу гартал Улиастай сумын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэжээ.
Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Сэмжид сувилалд амраад ирсэн Тосонцэнгэл сумын 1 иргэний PCR шинжилгээний хариу өнөөдөр ЭEРЭГ гарсан тул аймгаас ажлын хэсэг, шуурхай арга хэмжээний баг газар дээр нь ажиллаж байгаа аж.
0 0
Завхан аймгийн Улиастай суманд сэжигтэй тохиолдол илэрч хөл хорио тогтоолоо |
|