Гэрийнхэн нь гаргахгүй байсан тул тагтаар дамжин гарах оролдлого хийж байгаад унаж гэмтсэн байна

2021-03-24,   574

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ханбогд" хороол байрны гурван давхраас хүн унасан тухай дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад  ирсэн байна. 
 
 Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 41 настай эрэгтэй гэрийнхэн нь гаргахгүй байсан тул тагтаар дамжин гарах оролдлого хийж байгаад унаж гэмтсэн байна. 
 
 Гэмтсэн иргэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

0 0
Гэрийнхэн нь гаргахгүй байсан тул тагтаар дамжин гарах оролдлого хийж байгаад унаж гэмтсэн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0