"Цагны зай" залгисны улмаас дөрвөн нас хүү амиа алджээ

2022-04-11,   3966

Өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадна бага насны хүүхэд нас барсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
 
Уг дуудлага, мэдээллийн дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, дөрвөн настай эрэгтэй хүүхэд нас барсан байсан аж.
 
Хүүхдийн нас барсан шалтгааныг тогтоохоор цогцсыг задлан шинжилгээнд оруулахад, хүүгийн мөгөөрсөн хоолой цоорсны улмаас амь насаа алдсан болох нь тогтоогджээ. Талийгаач хүү хагас жилийн өмнө цагны зай залгисны улмаас өвдөж, улаан хоолойн мэс засалд ороод байсан ажээ.
 
Иймд, эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдлээс хамгаалах шаардлагатай байгааг албаныхан сануулж байна.

0 0
"Цагны зай" залгисны улмаас дөрвөн нас хүү амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-12 15:29:30
    АнужинАнужин: Хүүхдээ анхаараач.Эцэг эх анхаарал муугаас бага на с_ны хүүхэд өвдөнө.Эрсдэлд өртөнө.Үүнд төр буруугүй.Эцэг эх арсан хамгаалагчийн буруу