Ц.Мөнхцэцэг: Хоёр нас зургаан сартай охины ээжид хууль зүйн тусламж дэмжлэг хэрэгтэй

2021-03-24,   408

"Төрсөн эцэг нь хоёр нас 6 сартай охиноо хүчирхийлсэн, хүүхдийг маань 108 төв рүү аваад явчихлаа" гэх мэдээллийн дагуу сайтын сурвалжлах баг охины ээжтэй уулзаж, ярилцлага хийсэн.
 
Мэдээлэл мөрөөр Цагдаагийн байгууллагаас охины ээж дүү хоёрыг хамгаалалтад аваад байгаа юм. 
 
Тэгвэл өнөөдөр байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Өчигдөр Папараци.мн сайтаар төрсөн эцэг нь хоёр настай охиноо хүчирхийлсэн байх магадлалтай мэдээлэл гарсан. Энэ хэргийн хохирогч эмэгтэй өмнө нь гомдол гаргаад, цагдаад шалгуулаад, шүүх шинжилгээний дүгнэлт гарсан. Гэтэл үүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч хэрэг нь шийдэгдээгүй. Мөн тухайн эмэгтэй нөхрийн хүчирхийлэлд, дарамтан дор айдастай хууль зүйн өмгөөлөл хүсч байгаа юм билээ. Тухайн эмэгтэйд яаралтай хууль зүйн зөвлөгөө тусламж хэрэгтэй байна. Гэтэл хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа удаашралтай байна" гэсэн байр суурийг илэрхийлээ. 

0 0
Ц.Мөнхцэцэг: Хоёр нас зургаан сартай охины ээжид хууль зүйн тусламж дэмжлэг хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-24 15:08:54
    Зочин: Та нар наад хууль шиг баталдаг биздээ. Худлаа улс төр шооу хийгээд байхынмаа ажилаа л хийл дээ тэгвэл наад хамгаалалт гээд байгаа юм чинь хууль шиг юмаараа шийдэгдэнэ