Улсын онцгой комиссын 10 ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл байна. Улсын онцгой комиссын ажилтнууд ээлжээр ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилалд амарч байгаа аж. Гэтэл тус сувилалд амарсан ажилтнаас өчигдөр /2021.03.23/ халдвар илэрсэн байна. Ийнхүү УОК-ын нийт баг бүрэлдэхүүнээс болон сувилалд амраад ирсэн ажилтан бүрээс шинжилгээ авахад одоогоор 10 хүн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагджээ.
Мөн Сүхбаатар дүүрэгт байрлах Арьсны өвчин судлалын үндэсний төвийн сувилагч вирусээр өвчилсөн нь батлагдсан байна. Иймээс тус эмнэлэгт эмчлүүлж буй өвчтөн болон ажилтнуудыг тусгаарлан, шинжилгээ авч эхэлжээ. Нийт 60 гаруй хүнийг одоогийн байдлаар тусгаарласан бөгөөд вирусээр өвчилсөн сувилагч хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна.
0 0
УОК-ын 10 ажилтан, ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас коронавирус илэрчээ |
|