Говьсүмбэрт 3.9, Хөвсгөлд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

2021-03-25,   403

Өчигдөр хоёр аймагт газар хөдөлсөн байна. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн “Хоёр толгой” гэдэг газар  энэ сарын 24-ний өдрийн 21:45 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүллээ.
 
 Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Шуурхай штабын жижүүр нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн юм.
 
Мөн Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар энэ сарын 25-ны өдрийн 06:54 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн юм.
 
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль хамгаалагч болон иргэдээс тодруулахад чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгдлээ.

0 0
Говьсүмбэрт 3.9, Хөвсгөлд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0