ШУУРХАЙ : ЭМЯ : Өнөөдөр Ковид-19 халдварын 285 тохиолдол илэрлээ

2021-03-25,   295

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт улсын хэмжээнд 16 лабораторид 13465 шинжилгээ хийснээс 285 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 5895 боллоо. Шинээр бүртгэгдсэн 285 хүн бүгд дотоодод халдвар авсан байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 267 нь Улаанбаатар хотод, аймаг орон нутагт 18 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Тодруулбал Завхан аймагт 1, Төв аймагт 2, Баянхонгор аймагт 1, Орхон аймагт 3, Дорноговь аймагт 2, Дархан-Уул аймагт 7, Архангай аймагт 2 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.


0 0
ШУУРХАЙ : ЭМЯ : Өнөөдөр Ковид-19 халдварын 285 тохиолдол илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0