ШУУРХАЙ : Сүүлийн хоногт долоон аймагт 18 тохиолдол шинээр батлагдлаа...

2021-03-25,   306

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа :  Орон нутагт нийт 18 тохиолдол батлагдлаа. Тодруулбал, Завханд нэг, Баянхонгорт нэг, Дорноговьд хоёр, Орхонд гурав, Архангайд хоёр, Дархан-Уулд долоо, Төв аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдсэн.
 
Халдварын нөхцөл байдал улс орон даяар улам хүндэрч байна. Эдийн засгаа эрчимжүүлэх эрүүл мэндээ хамгаалах бодлогыг зэрэг явуулж байна. Гэсэн ч дэлхий дахинд халдварыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь хөл хорио тогтоох байгаа. Иргэд Та бүхэн нийгмийн харилцаагаа багасгаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай. Ингэснээр хөл хорио тогтоохгүй халдварыг хумих боломжтой" гэв.
 
 
 
Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 5,359 /2021.03.25/
 
-Улаанбаатар-4,917 /сүүлийн 24 цагт 267 тохиолдол нэмэгдэв/
-Завхан-7 /сүүлийн 24 цагт 1 тохиолдол нэмэгдэв/
-Архангай-6 /сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
-Төв аймаг-31 /сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
-Хөвсгөл-16 
-Дархан-Уул- 69 /сүүлийн 24 цагт 7 тохиолдол нэмэгдэв/
-Увс- 2 
-Баянхонгор-1 /сүүлийн 24 цагт 1 тохиолдол нэмэгдэв/
-Дорноговь-34 /сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
-Орхон-28 /сүүлийн 24 цагт 3 тохиолдол нэмэгдэв/
 

0 0
ШУУРХАЙ : Сүүлийн хоногт долоон аймагт 18 тохиолдол шинээр батлагдлаа...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0