С.Ганбаатарын өөрийгөө шатаах тухай бэлэггүй үг дөрвөн хүний аминд хүрэв үү?

2021-03-25,   1103

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн нэгдүгээр сард Оюутолгойн гэрээг эсэргүүцэж Төв талбайд өсгөлөн зарласан. 
 
Энэ өлсгөлөн үеэр тэрбээр "Өөрийгөө шатаах эсэхээ эхнэртэйгээ ярьж шийднэ" хэмээн мэдэгдсэн. Түүний энэ үед нийгэмд сөргөөр нөлөөлж зарим иргэдэд сэдэл төрүүлсэн үү гэх асуулт урган гараад байна. 
 
Учир нь түүний энэ мэдэгдлийн дараа буюу хоёрдугаар сарын 8-ны өдөр иргэн Э Сүхбаатарын талбайд өөр дээрээ шатахуун асгаж амиа егүүтгэсэн. Үүний дараа хоёрдугаар сарын 14-нд Ховд аймгийн Дуут сумын 17 настай иргэн М өөрийгөө шатааж амиа хорлосон. Мөн хоёрдугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд 50 настай иргэн гэрээслэл бичиж үлдээгээд өөрийгөө шатааж амиа егүүтгэсэн. 
 
Тэгвэл өчигдөр Булган аймгийн Булган сумын иргэн И нь гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, согтуурсан үедээ гэрээсээ гараад өөрийгөө шатааж амиа хорлосон байдалтай олдсон юм.

0 0
С.Ганбаатарын өөрийгөө шатаах тухай бэлэггүй үг дөрвөн хүний аминд хүрэв үү?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0