Т.Чимгээгийн ах Хүрэлбат: Миний амь нас хохирсон тохиолдолд ТЕГ-ын дарга асан Б.Хурц хариуцлага хүлээх болно

2021-03-25,   2003

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс ял сонсоод байгаа Т.Чимгээгийн ар гэрийнхэн Хэлмэгдүүлэгсдийн хөшөө өмнө өлсгөлөн зарлахаар мэдэгдлээ. Олон жил итгэж хүлээсэн ч хэрэг шийдэгдэхгүй, улстөрийн шоу хийсээр байгааг эсэргүүцэн  тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буйгаа Т.Чимгээгийн ар гэрийнхэн мэдэгдлээ. 
 
Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат "Дүүгийн минь эрүүл мэнд өдрөөс өдөрт доройтож байна. Тийм учраас би тэмцлийн энэ хэлбэрийг сонгож байна. Дүүгээ би зургаан жил шоронд суулгачихлаа. Амь насаа дэнчинд тавиад өлсгөлөн зарлаж байна. Гүтгэж шоронд хийсэн шүүгч нар өнөөдөр зүгээр ажлаа хийгээд явж байна. Би ҮАБЗ-д хандан гэрээслэл бичсэн "Хилсээр гүтгэгдсэн Т.Чимгээг суллах хүртэл амь насаа дэнчинд тавин өлсгөлөн зарлаж байна. Хэрэв миний амь нас хохирсон тохиолдолд ТЕГ-ын дарга асан Б.Хурц хариуцлага хүлээх болно" гэсэн байгаа. Мөн Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж байна. Монгол Улсын шүүх шударга шийдвэр гаргахад хэдэн хүний амь нас хэрэгтэй байгааг харъя. Өлсгөлөн надаар дуусахгүй. Миний дүү нар үргэлжлүүлнэ. Эцсээ хүртэл тэмцэнэ. Би эхээс есүүлээ. Чимгээ маань Дорноговьд эмээ дээрээ өссөн юм. С.Зориг амиа алдсан тухайн үед эмээгийн бие өвдөөд хоёр хүүхэдтэйгээ хамт тэнд очоод байсан цаг үе шүү дээ" гэв. 
 

0 0
Т.Чимгээгийн ах Хүрэлбат: Миний амь нас хохирсон тохиолдолд ТЕГ-ын дарга асан Б.Хурц хариуцлага хүлээх болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0