Сурагчдын хичээлийн хоцрогдол нөхөхөд 3 жил шаардлагатай гэв

2021-03-25,   354

2020-2021 оны хичээлийн жилд нийт хичээл сургалтын үйл ажиллагааны 45 хувийг зайнаас буюу теле, цахим хэлбэрээр олгосон байна. Оршин суугаа байршил, цахим төхөөрөмжийн хангалт, амьжиргааны түвшин, эрчим хүчний хангалт зэргээс хамаараад теле болон цахим сургалтад хамрагдаж чадахгүй байгаа 174 мянган хүүхэд байгаа гэх мэдээллийг салбар яамнаас өглөө.
 
Мөн танхимын сургалт доголдсон нөхцөл байдал дэлхийн бусад улс орнуудад ч мөн үүсээд байгаа. Бусад орнууд энэ байдлаа хэрхэн шийдвэрлэж байгаа арга туршлагыг судалж, өөрийн оронд нутагшуулах боломжтой хувилбаруудаас сонголт хийгээд байгаа аж. Тухайлбал АНУ-ын 3 tires, Англи улсын 3R загварчлал хамгийн үр дүнтэй гэж тооцжээ. Мөн хоцрогдол нөхөхөд 3 орчим жил шаардлагатай гэсэн тооцоолол гаргасан байна. Ингэхдээ ерөнхий, нэмэлт, тусгай гэсэн гурван төрлийн дэмжлэгийг сурагчдад үзүүлэхээр төлөвлөж байгаа аж. 
 

0 0
Сурагчдын хичээлийн хоцрогдол нөхөхөд 3 жил шаардлагатай гэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0