Тайванийн сагсан бөмбөгийн лигийн шилдэг тоглогчоор Монгол тамирчин шалгарчээ

2021-03-25,   377

Тайвань Улсын сагсан бөмбөгийн оюутны лигийн тоглолтууд өндөрлөж, шилдэг тоглогчдоо шалгарууллаа. Тус оюутны лигийн шилдэг таван тоглогчийн нэгээр Монгол Улсын тамирчин Э.Сугар-Очир шалгарсан байна. Тэрбээр Тайванийн сагсан бөмбөгийн оюутны лигийн улирлын тоглолтод нийт 15 удаа оролцохдоо 14.7 самбараас бөмбөг авалт дундажлаж, тус лигийн бүх тоглогчдыг тэргүүлжээ. Тайвань Улсын сагсан бөмбөгийн оюутны лигт Монгол Улсын Д.Баясгалан, Э.Сугар-Очир, Э.Саруул-Эрдэнэ зэрэг тамирчид тоглодог байна.
 
Эх сурвалж : Isee .mn
 

0 0
Тайванийн сагсан бөмбөгийн лигийн шилдэг тоглогчоор Монгол тамирчин шалгарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0