Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 1 дүгээр байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 05:31 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Улмаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 05:36 цагт очиход 6х10 метрийн хэмжээтэй 3 давхар орон сууцны 2 давхрын иргэн Б-ийн байрны тагт, гадна өнгөлгөөний хөсөнцөр, эд хогшил шатаж байсныг 18 минут ажиллаж унтраажээ. Тус гал түймэрт иргэн У /35 настай, эмэгтэй/-ийн нуруу гэмтсэн байсныг НЯТТ-д хүлээлгэн өгч, утаажилтын бүсээс 5 иргэнийг гаргасан.
0 0
Утаажилтын бүсээс 5 иргэний гаргаж, гэмтсэн нэг хүнийг яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгчээ |
|