Өчигдөр хорих 461-р ангид коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан тус ангид товлогдоод байсан шүүх хурлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангийн саатуулах байранд халдвар гарсан нь үнэн. Тиймээс яаралтай арга хэмжээ авч саатуулах байранд байсан бүх иргэдийг шинжилгээнд хамруулан тусгаарлаад байна” гэж мэдээллээ.
0 0
ЭМЯ: Хорих 461-р ангийн саатуулах байранд байсан бүх иргэдээс шинжилгээ авч, тусгаарласан |
|