С.Амарсайхан: Халдварын тоо нэмэгдвэл дөрөвдүгээр сарын 5 хүртэл хатуу хөл хорио тогтооно

2021-03-26,   366

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Доржханд Монгол Улсын Ерөнхий сайдад хандан "Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна. 
 
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Хатуу хөл хорио тогтоохтой холбоотой асуудлыг бид иргэддээ урьдчилан мэдээлнэ. Өнөөдөр УОК хуралдаж, эрсдэлтэй зарим үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ. Цаашдаа халдварын тоо нэмэгдвэл дөрөвдүгээр сарын 5 хүртэл хатуу хөл хорио тогтооно гэдгийг мэдэгдсэн. Улаанбаатар хотод хэсэгчилсэн хязгаарлалт хийнэ" гэлээ. 

0 0
С.Амарсайхан: Халдварын тоо нэмэгдвэл дөрөвдүгээр сарын 5 хүртэл хатуу хөл хорио тогтооно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0