Хүнсний зах, худалдааны төвийг 05:00-22:00 цагт ажиллуулахаар тогтоов

2021-03-26,   523

Хүнсний зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг нийслэлийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн А/200 дугаар захирамжаар 05.00-22.00 цаг болгожээ.

Дээрх хязгаарын хүрээнд цагийн хуваарийг хүнсний зах, худалдааны төвүүд дотоод журмаараа зохицуулан, мөрдөж ажиллаж болох аж. Уг захирамжийг дүүргүүдийн удирдлагуудад хүргүүлсэн байна.  

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Онцгой комисс


0 0
Хүнсний зах, худалдааны төвийг 05:00-22:00 цагт ажиллуулахаар тогтоов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0