Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимп гудамжинд зоогийн газар шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 16:26 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид дуудлагын дагуу 4 км замыг туулан 16:32 цагт очиж иргэн А-ын “Аребелл” нэртэй 8х10 метрийн хэмжээтэй рестораны 4х5 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөнд шарах шүүгээ шатаж байсныг 20 минут ажиллаж унтраажээ.
Утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргасан.
0 0
“Аребелл” ресторанд гарсан галыг унтрааж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргалаа |
|