Хүчтэй шуурганы улмаас Завхан аймгийн гурван сумын нутагт гэр нурсан тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын албанд ирсэн байна.
Тодруулбал, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Сангийн далайн 3 дугаар багийн “Цэцний-Өвөр” гэдэг газар энэ сарын 26-ны өдрийн 17:00 цагийн үед 24 м/с хүрч шуурсаны улмаас 5 ханатай гэр унасан мэдээллийг 03.26-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан байна.
Мөн аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн “Цагаанморьтын Шарилжны-Ам” гэдэг газарэнэ сарын 26-ны өдрийн 19:00 цагийн орчим 24 м/с хүрч шуурсаны улмаас 6 ханатай гэр унасан тухай мэдээллийг 03.26-ны өдрийн 20:11 цагт хүлээн авчээ. Тус сумын Алтан багийн Засаг дарга иргэн Б-ийн 6 ханатай гэр унасан нөхцөл байдалтай танилцаж тухайн газарт хохирлын үнэлгээ тогтоон ажилласан байна.
Түүнчлэн Улиастай сумын Жаргалант багийн Нефтийн хэсгийн 10 дугаар гудамжинд 03.26-ны өдрийн 19:30 цагийн орчим 10 м/с хүрч хүчтэй шуурсаны улмаас 4 ханатай гэр унасан тухай мэдээллийг энэ сарын 26-ны өдрийн 19:40 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Улиастай сум дахь Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:55 цагт очиж иргэн Ж-ийн 4 ханатай гэр, хашаа нурсаныг хураан ар гэрийн хүмүүст хүлээлгэн өгчээ.
0 0
Хүчтэй шуурганы улмаас гурван гэр нуржээ |
|