Өмнөговь, Дорноговь аймаг руу орох зорчих хөдөлгөөнийг энэ сарын 28-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаагаар зогсоохоор болсон байна.
Энэ хугацаанд буяны ажил, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл болон өвс, малын тэжээлийн тээвэрлэлтийг зөвхөн УОК-ын Шуурхай штабаас олгосон зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүлнэ.
Мөн сарын 29-ний өдрөөс тус хоёр аймгийн нутаг дэвсгэрт орших хилийн бүс орчмын сумдын иргэдийг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлэхээр болсон байна.
0 0
Өмнөговь, Дорноговь аймаг руу орох зорчих хөдөлгөөнийг зогсоолоо |
|