80 гаруй иргэн хууль бусаар үнэт чулуу түүж байгаад баригджээ

2021-03-29,   1006

Байгалийн үнэт чулууг хууль бусаар түүж байсан иргэдийг илрүүлж, албан шаардлага өгчээ. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн Булган сумын Онцгой комиссоос “Дэн”, “Дал” багийн нутагт байгалийн үнэт чулууг хууль бусаар түүсэн, олон тооны хүн цугларсан байсныг газар дээр нь очиж Байгаль орчин уул уурхай хариуцсан мэргэжилтэн, Хэсгийн төлөөлөгч, цагдаа, багийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан байна.

Өвөрхангай аймагт халдвар илэрсэн. Иймээс тус аймгийн Богд болон бусад сумдын 80 гаруй хүн ирсэн байсныг сануулга, албан шаардлага өгчээ.

 


0 0
80 гаруй иргэн хууль бусаар үнэт чулуу түүж байгаад баригджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0