Шуурганы улмаас баруун аймгуудын зарим сум тоггүй байна

2021-03-29,   492

Ховд аймгийн Дарви сумын Бугат, Хөхморьт, Тонхил багийн нутагт 03.26-ны өдөр 24-32 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурга болжээ.
 
 Шуурганы улмаас 22 өрхийн 24 гэр, 64 айлын хашаа нурж, Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр болон 4 айлын байшингийн дээвэр хууларч, цахилгаан дамжуулах 35 кВт-ын 5 ширхэг бетон тулгуур багана унаж гэмтсэн байна. Иймээс баруун аймгуудын зарим сум тоггүй байна. Цахилгаан дамжуулах 5 ширхэг тулгуур баганыг сэргээн засварлах ажил 80 хувьтай явагдаж байна.
 
 Мөн 32 автомашины шил хагарчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцаж, хохирлын хэмжээг тогтоон ажилласан байна.

0 0
Шуурганы улмаас баруун аймгуудын зарим сум тоггүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0