Согтуурсан салаан дарга байлдагчаа зодож, хүнд гэмтээжээ

2021-03-29,   474

Зэвсэгт хүчний ангиудад цэргийн дэглэлт нэрийн дор, цэргүүд гэмтэх, амиа нас алдах тохиолдлууд гарсаар байна. Хамгийн сүүлд буюу өчигдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага согтуурсан үедээ байлдагчаа зодож, хүнд гэмтээсэн ноцтой хэрэг гарсан байна. 
 
 Тодруулбал, тус ангийн салаан дарга, дэслэгч Г хугацаат цэргийн алба хаагч Б-г зодож, хүнд гэмтэл учруулжээ. Байлдагчийн биеийн байдал хүнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг эх сурвалж мэдээллээ. 
 
 Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна. 

0 0
Согтуурсан салаан дарга байлдагчаа зодож, хүнд гэмтээжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0